“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм Монгол Улсад хүрэлцэн иржээ. Тэрбээр өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулан уулзах юм байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Якоб Стаусхольмтой хоёр удаа цахим уулзалт хийж байсны Засгийн газрын ХМХГ-аас мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийн уулзалтаар УИХ-ын 92 дугаар тогтоол буюу Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах талаар хэлэлцэхээс гадна “Рио Тинто”-оос өмнө тавьсан саналуудыг хэлэлцэх хүлээлттэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.