СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Европ даяар хөл хориог эсэргүүцсэн жагсаал газар авчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Коронавирусийн тархалт нэмэгдсэний улмаас Австри улс даяар дахин хөл хорионы дэглэмд шилжихээр болсон байна. Иргэдийг гэрээсээ ажиллах болон хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад дэлгүүр, худалдааны төвүүд, бизнесийн байгууллагуудыг хаах шийдвэрийг эрх баригчид гаргажээ.

Австрийн иргэд дахин хөл хорионд орох шийдвэрийг эсэргүүцэж жагсаал хийсэн бөгөөд уг жагсаал зөвхөн Австри улсаар хязгаарлагдсангүй. Европын улс орнуудад хөл хориог эсэргүүцсэн жагсаалууд өнгөрсөн амралтын өдрүүдэд газар авчээ.

Нидерланд, Бельги улсуудад жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас .

Австри улс өнгөрсөн долоо хоногт коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг хуульчилсан Европын анхны улс болсон юм. Хууль ирэх оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Хөрш зэргэлдээх Европын Герман зэрэг бусад улс орнуудын улс төрчид ч мөн ижил шийдвэр гаргахаар хэлэлцэж эхэлжээ.

Цар тахал эхэлснээс хойш Австри улс дөрөв дэх удаагаа хөл хорионд орж байна. Ирэх 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл зоогийн газар, бар, үсчин, театр, худалдааны төвүүдийг хаахаар болжээ.

. Хорватын нийслэл Загреб, Данийн Копенхаген хотуудад ч мөн мянга мянган жагсагч жагсаалд нэгджээ. Жагсаалуудын үеэр олон арван хүнийг баривчлан саатуулсан байна.

Эх сурвалж: ВВС, CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.