СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-11-22

🔴 LIVE: Хорт хавдрын шалтгаант нас баралтын 15.6%-ийг ходоод, 7.6%-ийг улаан хоолойн хорт хавдар эзэлж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5, Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн төслөөр нийслэлийн Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Дархан-Уул, Хэнтий аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд нэгжийн үнэ нь 122,641,000 төгрөг бүхий нийт 981,128,000 төгрөгийн өртөгтэй Япон улсын Olympus корпорацид үйлдвэрлэгдсэн Ходоодны дуран оношилгооны иж бүрдлийг гардуулан өгөв.

Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны ЭТГ-ын дарга Б.Буянтогтох, АХБ-ны ЭМСХХ-4,4+5,5+ НТХН-ийн зохицуулагч А.Мөнхтайван, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөл оролцов.

Монгол Улс 100,000 хүн амд ногдож байгаа хорт хавдрын өвчлөлийн түвшинээр дэлхийд өндөр, нас баралтаараа хамгийн өндөр улс юм. . 2019 онд хорт хавдрын нас баралтын 4801 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаас 989 (25.9%)-өөр, өмнөх оноос 389 (8.8)-өөр тус тус нэмэгджээ. Хорт хавдрын шалтгаант нас баралтын бүтцийг судалж үзэхэд сүүлийн 10 жилийн дунджаар 2-р байранд ходоод 15.6 хувь, 4-рт улаан хоолой 7.6 хувийг тус тус эзэлж байна. Хорт хавдрыг эрт илрүүлэн оношлоход хүн амын хавдрын талаарх мэдлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол давтамжтай үзүүлэх нь чухал ач холбогдолтой. Нөгөө талаар ДЭМБ-ын 194 орны засгийн газар нэгдэж баталсан "Хорт хавдрын эсрэг шийдэл" тогтоолд “...хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хянахтай холбоотой асуудалд анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.. нь улс орнууд нэн тэргүүнд тавих, нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал гэж заасан билээ.

Иймээс АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэ төслийн хүрээнд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттайгаар хийснээр хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой урсгалыг багасгах, ард иргэдэд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг оршин буй нутаг дэвсгэрт нь цаг алдалгүй үзүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмж, чадавхийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг: Манай аймагт 2014 онд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар ходоодны дурантай болж байсан. Долоон жил ашигласан. Өнөөдрийн байдлаар оношилгоо, эмчилгээний шаардлагыг хангахгүй болсон энэ үед сүүлийн үеийн шинэ дурантай болж байгаадаа баяртай байна. Ходоодын хавдрыг эрт илрүүлж, чадах юм бол эрт эмчилгээ бүрэн үзүүлэх боломжтой байдаг. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.