Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн 24 цагийн коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Нэг хоногт 287 хүн халдвараар өвчилж, найман иргэн нас баржээ.
Үүнээс Улаанбаатар хотод 197 хүнд өвчилж, орон нутагт 90 иргэн халдвар авчээ. Дархан 16, Дундговьд 13 тохиолдол бүртгэгдсэн нь өндөрт тооцогдож байна. Гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 8367 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн 1527 нь хүүхэд байна.