СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

В.Путин хамрын цацлага хэлбэрийн вакцины туршилтад оролцоно гэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Гамалейн судалгааны хүрээлэнгийн хөгжүүлж буй хамрын цацлага хэлбэрийн коронавирусийн эсрэг вакцины эмнэлзүйн туршилтад оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Тэрээр өнгөрөгч ням гарагт тус төвийн шинэ бүтээн байгуулалттай танилцах үеэрээ энэ хүслээ илэрхийлж, Гамалейн хүрээлэнгийн Дэд захирал Денис Логуновоос "Би энэ туршилтад оролцож болох уу?" гэж асуусан байна.

Харин Путин "Би гарын үсэг зурна. Ойлголоо. Бид үүнийг өнөөдөр ч хийж болно" гэж хариулсан аж. Тэрээр мөн саяхан коронавирусийн эсрэг нэмэлт тунд хамрагдаж, "Спутник Лайт" вакциныг тариулсан бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэдгийг дурджээ.

Тус төвийн эрдэмтдийн хэлснээр энэхүү вакциныг ердийн тарилга хэлбэрийн вакцинтай хослуулж хэрэглэх юм.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.