ОХУ-ын төрийн мэдлийн "Роскосмос" сансрын корпорацын "Сфера" хөтөлбөрийн хүрээнд сансраас интернэт авна гэж тус байгууллагын Гүйцэтгэх захирал Дмитрий Рогозин мэдэгджээ.
Тэрээр "Хэрэв бид төлөвлөгөөний дагуу ахиц дэвшил гаргаж чадвал 2024 онд сансраас интернэт авах боломжтой болно" хэмээн тэмдэглэсэн юм.
Мөн энэхүү судалгааны болон техникийн хөтөлбөрийн эхний санхүүжилтийг аль хэдийн авсан аж. Ирэх онд "Сфера" хөтөлбөрт долоон тэрбум рубль буюу 95.1 сая ам.доллар зарцуулах байна. Уг санхүүжилтээр "Скиф" (Интернэт) болон "Марафон" (Зүйлсийн интернэт) гэсэн хоёр сансрын хөлгийн загварыг бүтээх бөгөөд нэгийг нь 2022 онд, нөгөөг нь 2023 онд хөөргөх гэнэ.
Харин хоёр дахь санхүүжилтээр тээвэрлэгч төхөөрөмжүүдийг худалдан авч, "Экспресс-RV" харилцаа холбооны хиймэл дагуулуудыг 2024 онд сансарт хөөргөх аж.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.