СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-11-20

"Өргөө" амаржих газар ирэх 7 хоногт 4D эхо аппарат, суурин рентген аппараттай болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн харьяа "Өргөө", "Амгалан", "Хүрээ" амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлсэн билээ.

Ингэснээр амаржих газруудын үйл ажиллагааг бодлого чиглэлээр хангах ажил Эрүүл мэндийн яаманд шилжиж буй юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзул, Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Ж.Нарангэрэл, Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа нар Өргөө амаржих газарт ажиллав.

Тус амаржих газрын үйл ажиллагааны нөхцөл байдал, тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг сонсох,цаашид авч хэрэгжүүлэх бодлогын чанартай ажлын талаар ярилцсан юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

“Аливаа улсын эрүүл мэндийн салбарын гол илтгэдэг шалгуур үзүүлэлт бол эх нярайн тусламж үйлчилгээ байдаг. Тийм ч учраас нийслэлийн харьяанд байдаг 3 амаржих газрыг ЭМЯ өөрийн харьяанд авъя гэдэг саналыг оруулсан. Өнгөрсөн 3 дахь өдрийн Засгийн газрын хуралдаан дээр шийдвэр гарсан. Ингэснээр Засгийн газар, ЭМЯ-ны бодлого нэгжрүүгээ шууд хэрэгжих боломж бүрдэж байна.

Төрөх эмнэлгүүдэд нэг анзаарагддаг зүйл нь хөрөнгө оруулалт болон тоног төхөөрөмж хоцрогдсон байдаг. Үүнд салбарын сайдын хувьд анхаарч үе шаттайгаар шийдвэрлэж шинэчлэлт хийх болно. Нэн тэргүүнд 4d эхо аппарат, суурин рентген аппаратыг Өргөө амаржих газарт ирэх 7 хоногт шийдэж өгнө.

Мөн эмч нар ажлаа хийхэд дэмжлэг болгож 30 ширхэг компьютерыг хуваарилж өгнө. Салбараа цахимжуулах бодлогыг барьж ажиллаж байна. Энэ хүрээнд та бүхэнд үзүүлж буй дэмжлэг. Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээг анхаарч ажиллах нь яамны тэргүүлэх бодлого байх болно" хэмээв.

Эх барихын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа салбарууд нэг удирдлагатай болсноор тусламж үйлчилгээнд бодлогоо хэрэгжүүлэх нь илүү дөхөм болох ёстой. Яамнаас гарч буй бодлого шууд хэрэгжих сайн талтай юм.

"Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг 93 жилийн түүхтэй уг амаржих газрын үйл ажиллагааг танилцууллаа. Мөн 2021 оноос 2024 он хүртэл хэрэгжүүлэх ажлын үйл явцыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод танилцуулав. Тус амаржих газар нь нийт 487 эмч ажилтантай, 7 тасаг нэгж, 12 алба, 10 хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 2016 оноос 2020 онд жилд дунджаар 11500 эх эсэн мэнд амарждаг байжээ. Харин 2021 оны эхний 10 сарын байдлаар 8107 эх тус эмнэлэгт эсэн мэнд амаржаад байна.

Жилдээ 34,000 хүн тус эмнэлгээр үйлчлүүлдэг гэнэ. Өдөрт 350 орчим хүн үйлчлүүлдэг. Одоогоор 4 өөр хаалга дээр яаралтай тусламж үзүүлж буй. Энэ асуудлыг цэгцлэн нэгдсэн яаралтай тусламжийн хэсэгтэй болохоор тэргүүлэх чиглэлээ болгон эмнэлгийн удирдлага ажлаа эхлүүлсэн байна. Ингэснээр иргэдийг чирэгдүүлэхгүй, хаалга хооронд явуулахгүй, нэг дороос тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.53

Ervvl mendiin saidaa ter erhn zorchigdoj bga ami amidarlaa zoriulsan ajilchdiihn erh ashgig naad darga geech manuhaidn hariutslaga tootsoj hamgalachee.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.