Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн 24 цагийн коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Нэг хоногт 536 хүн халдвараар өвчилж, найман иргэн нас баржээ.
Үүнээс Улаанбаатар хотод 339 хүнд өвчилж, орон нутагт 197 иргэн халдвар авчээ. Дорноговьд 33, Дарханд 22 тохиолдол бүртгэгдсэн нь өндөрт тооцогдож байна. Гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 8759 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн 1439 нь хүүхэд байна.