СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Израйлийн Батлан хамгаалахын сайдын үйлчлэгчийг тагнуулын хэрэгт буруутгалаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Израйль улсын Батлан хамгаалахын сайд Бенни Ганцын гэрийн үйлчлэгчийг тагнуулын гэмт хэрэгт буруутгасан байна. Үйлчлэгч Ирантай холбоотой хакерчидтай холбоотой байсан ба сайдын комьпютерыг вирустүүлж, мэдээлэл хулгайлахыг оролджээ.

Тиймээс Батлан хамгаалахын сайдыг тагнан турших үйлдэл хийсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэхээр болсон байна. Омри Горен гэгч эрэгтэй сайдын гэрийн үйлчлэгч болон асрагчаар ажилд оржээ. .

Шалгалтын явцад Горен "Хар сүүдэр" хакерын бүлэгтэй Telegram апп-р холбогдсон болохыг тогтоосон байна. Өөрийгөө Ганцын гэрт ажилладаг гэдгээ танилцуулж, сайдын хэрэглэдэг компьютер болон гэрийнх нь зургийг явуулсан байжээ. . Тиймээс нууц баримт бичгүүд алдагдаагүй гэжээ.

Зарим хэвлэлүүдээр Гореныг өмнө нь дөрвөн удаа ял эдэлж байсан тухай мэдээлжээ. Тэрээр зэвсэглэсэн хулгай дээрэм, айл гэр тоносон хэргүүдэд холбогдож байсан байна. Батлан хамгаалахын сайдын гэрт ажилд орохынх нь өмнө аюулгүй байдлыг хангаж шалгаагүй байна.

Өмгөөлөгч нь түүнийг мөнгөний төлөө сайдын компьютерт нэвтрэх оролдлого хийснээс бус үндэсний аюулгүй байдалд заналхийлэх гээгүй хэмээн өмгөөлжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.