Польш-Беларусийн хил дагуух ойд нэг настай сири хүүхэд нас барсан гэж Польшийн эрүүл мэндийн ажилтнууд мэдээлжээ. Амиа алдсан хүүхэд нь Европын Холбооны зүүн хязгаарт үүсээд байгаа цагаачдын хямралын хамгийн залуу хохирогч юм.
ЕХ болон Беларусийн хооронд үүссэн сөргөлдөөний улмаас Европын улсуудад нэвтрэх хүсэлтэй олон мянган цагаач хасах хэмийн хүйтэнд хил дээр гацаад байгаа билээ. "Польшийн яаралтай тусламжийн эмнэлгийн баг" ТББ-аас мэдээлснээр, тэд өнгөрөгч пүрэв гарагийн шөнө Сирийн нэгэн хосод эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд тэдний хүү нь нас барсан байжээ.
Тус байгууллагын төлөөлөгч "Бид шөнийн 02:26 цагийн орчимд дор хаяж нэг хүнд эмнэлгийн тусламж шаардлагатай байна гэсэн мэдээллийг хүлээж авсан. Ингээд бид газар дээр нь очиход нэг хостой таарсан бөгөөд тэд ойд ирээд 1.5 сар болж байгаагаа хэлсэн. Эрэгтэй нь гартаа гэмтэл авсан байсан бол эмэгтэй нь хөлдөө хутгалуулсан байсан. Тэдний нэг настай хүү ойд нас барсан" гэж ярьсан юм.
Албаныхан хүүгийн үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа аж. Сүүлийн долоо хоногт тус бүсэд багадаа 13 хүн нас барсны ихэнх нь хүйтнээс болсон байна.
Тусламжийн ажилтнууд Польшийн Засгийн газрыг хил дээр боогдсон хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлж, тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэх боломжийг олгохыг уриалж байгаа билээ. Цаашид агаарын хэм буурах тусам шаардлагатай тусламж авч чадахгүй олон хүн амиа алдана гэж тэд эмээж байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zuuj oruulj irseneeree belarus uursduu huleej avaad oron bairaar hangaj amidruulmaaar ym albaar uursdiinhuu ongotsoor zuuj oruulj irsen gesen hun gedegeer ni harval uruvdmuur ymaa edgeer humuusiig nuguu talaas laliin shashintguud aimar humuus geheer bitgii europt oruul gechihmeer irsen hoinoo iim hund hetsuu zam tuulsanaa martaad ugsun hooliig ni golood zagsaal hiij uimeen zohion baiguuldag bas niitiin tur bairand bai
Niitiin bairiig ni golood hamag ymiig shataaj baisan gesen bas europt gardag allaga hadlaga muu muuhai buhen laliin shashintanguudaas gardag geheer aimar odoo polshi belarus iin hil baigaa humuusiig harahaar goltsuu erchuud germsnuudiin bichsen setgedeliig harahaar zail ger luugee buts poldhiin tsagdaa nart bayrlalaa bugdeeree zail gesen
manaih bas sanaa amar yum daaa.iim emgeneltei gardagvi ee