СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-19

🔴 LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Гурав дахь тун бол энгийн амьдрал руу шилжих томоохон алхам

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Өчигдрөөс томоохон зургаан их, дээд сургууль дээр вакцины явуулын цэгийг ажиллуулж эхэлсэн. Манай улсын хүн амын дийлэнх хувийг оюутан, залуучууд эзэлдэг тул гурав дахь тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх үүднээс сургууль дээр нь явуулын цэг ажилуулж байгаа юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн вакцинжуулалтын явуулын цэгтэй танилцлаа.

Тэрбээр “Дельта вирусийн дөрөв дэх давлагаа явж байна. Хоёр хөршийн нөхцөл байдал тийм амар биш байна. ЭМЯ-ны өгч байгаа мэдээллээр долоо хоногт бүр халдварын тохиолдол 20 хувиар буурч байна гэсэн. Эмнэлгийн ачаалал тодорхой хэмжээнд багасаж байна. Вакцины үйлчлэл тодорхой хэмжээнд багасаж байгаа учраас гурав дахь тунг хийлгэх нь чухал байгаа юм. . Харамсалтай нь залуучуудын хувьд гурав дахь тунгийн хамрагдалт тийм ч идэвхтэй биш байна. Нийт иргэддээ хандаж хэлэхэд гурав дахь тун бол зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, энэ бол эдийн засаг, нийгмийн харилцааны туйлын чухал зүйл юм. Бага насны хүүхдүүдэд вакцин хийх асуудлыг ДЭМБ-ын зөвлөмжийг харж байж шийднэ.

Өнөөдрийн байдлаар хүн амын 26 хувь нь гурав дахь тундаа хамрагдаад байна. Зорилтод бүлгийнхээ 50 хувьд хүрч байж халдварын давлагаа дахиж үүсэхгүй байх магадлалтай гэж үзэж байгаа. .

Монгол Улсад халдварын тохиолдол буурах тусам хил хязгаар нээгдэнэ. Монгол Улсад халдварын тохиолдол буурах тусам инфляцтай холбоотой саад бэрхшээлүүд арилна. Халдварын тохиолдол буурах тусам аялал жуучлал нэмэгдэж, илүү эдийн засаг нээгдэх боломжтой. Халдварын тохиолдол буурах тусам дэглэмийг сулруулж, энгийн амьдрал руугаа орж, иргэд ААН-үүдэд тустай байх ийм нөхцөл байдал руу орно гэсэн үг. Хамтдаа чадах бүхний хийх нь туйлын чухал байгаа юм.

Вакцин хийлгэж байна гэдэг өөрийгөө болон бусдыг хамгаалж байна гэсэн үг. Залуучууд маань идэвхгүй байхаар нийт хүн ам идэвхгүй юм шиг харагддаг. ” гэлээ.

Эрүүл мэндийн сайд Д.Энхболд: Сүүлийн хоёр сард гэхэд 18-40 насны иргэдийн гурав дахь тунгийн хамрагдалт сул байсан. Иймд зургаан их дээд сургууль дээр явуулын багийг өчигдрөөс ажиллуулж байна. . Өнөөдрийн байдлаар гурав дахь тунд хамрагдаж байгаа улсуудад халдварын тохиолдол буурч байгаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.