СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Түрэг угсаатнууд"-ын газрын зураг олон улсын дургүйцлийг хүргээд байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Туркийн Үндэсний хөдөлгөөний намын дарга Девлет Бахчели тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бусад улс орны нутаг дэвсгэрийг багтаасан "Дэлхийн Түрэг угсаатнууд"-ын газрын зургийг бэлэглэсэн нь олон улсын дургүйцлийг хүргээд байна. Тус газрын зурагт Монгол Улсын баруун хэсэг багтжээ.

ОХУ-ын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, "Түрэгийн ертөнц"-ийн газрын зурагт Оросын өмнөд хэсгийн Крым, Кубан, Ростов муж, Хойд Кавказын бүгд найрамдах улсууд болон Зүүн Сибирь зэрэг 20 орчим бүс нутгийг хамруулсан байна.

Газрын зураг дээр Турк, Азербайжан, Туркменистан, Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикстан улсуудыг улаанаар тэмдэглэсэн бол Харин Алтай, Якут ба Шинжаан-Уйгурын өөртөө засах орныг шараар тэмдэглэсэн аж. Эдгээр тэмдэглэгээ нь юуг илэрхийлж байгаа талаар холбогдох хүмүүсийн зүгээс тайлбар өгөөгүй юм.

Гэхдээ энэхүү газрын зураг нь ердөө түрэг хэлээр ярьдаг ард түмний байршлыг дүрсэлсэн төдий бөгөөд буруугаар ойлгохгүй байхыг Түрэг угсаатнуудын төлөөллүүд онцолж байна.

Эх сурвалж: РБК, Лента.Ру

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.