Филиппин улсын Засгийн газар Хятадын эргийн хамгаалтын албаны усан онгоцууд Өмнөд Хятадын тэнгист явж байсан Манилагийн хангамжийн хоёр завины замыг хөндөлдөн, даралтат усаар шүршсэн явдлыг хурцаар зэмлэн буруушаалаа.
Филиппин улсын Гадаад хэргийн сайд Теодоро Лоскин 11 дүгээр сарын 16-ны өдөр болсон явдлын үеэр хүн бэртэж гэмтээгүй гэдгийг мэдэгджээ. Гэвч завинууд Филиппинд харьяалагддагСеконд Томас Шоал арал дээр цэргүүдэд хоол хүнсний тусламж хүргэхээр явж байсан бөгөөд Хятадын эргийн хамгаалалтын алба хууль бус үйлдэл гаргасан гэжээ.
Манила дахь Хятадын элчин сайд руу уг үйл явдлыг эсэргүүцэж, буруутгаж байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл хүргүүлсэн байна. Гадаад хэргийн сайд үргэлжлүүлэн Бээжингийн энэ үйлдэл хоёр улсын харилцаанд ноцтой аюул занал учруулж байна гэлээ.
Секонд Томас Шоал нь Филиппиний Палаваны мужийн эргээс 195 км-т байдаг тул тус улсын эзэмшлийн газарт нутагт багтана. Далай тэнгисийн хуулиар эдийн засгийн бүс тухайн улсын хуурай газрын зах ирмэгээс 300 км орчимд хязгаарлагддаг юм.
Хятадын тал Өмнөд Хятадын тэнгис дэх уг арлыг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг ч 2016 онд Гааг дахь Арбитрын шүүх хэлэлцэн Филиппиний нутаг дэвсгэр гэж тогтжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэнгис далайг хүртэл өмчилдөг энэ хятадуудын шуналыгээ