СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-11-18

МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурал хойшилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Энэ сарын 30-ны өдөр товлогдоод байсан МҮОХ-ны VIII чуулганыг хойшлуулах асуудлаар хэлэлцэн шийдвэр гаргажээ. 

МҮОХ-ны VIII чуулганыг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулах товыг өнгөрсөн наймдугаар сарын 26-нд болсон МҮОХ-ны гишүүдийн хурлаар тогтож, хараат бус сонгуулийн комиссыг байгуулжээ. Хараат бус сонгуулийн комисс дүрмийн дагуу гишүүн байгууллагуудад мэдээлэл хүргүүлж, чуулганы төлөөлөгчид болон нэр дэвшигчдийн анкет, материалыг хүлээн авах зэрэг бэлтгэл ажлыг хийсэн байна. Гэвч комиссын нэг гишүүн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг ирүүлжээ. Мөн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн нэр бүхий гишүүнээс хараат бус сонгуулийн комисст гомдол мэдүүлжээ.

Уг асуудлуудын хүрээнд хараат бус сонгуулийн комисс хуралдаж, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон тухай тайлбараа МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд ирүүлсэн байна. Дээрх шалтгааны улмаас МҮОХ-ны чуулганыг тодорхой хугацаагаар хойшлуулах нөхцөл байдал үүсээд буй бөгөөд МҮОХ-ны дүрмийн дагуу хараат бус сонгуулийн комиссыг Гишүүдийн хурлаас томилох ёстой.

Харин Гишүүдийн хурлыг хурал болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө зарлах дүрмийн заалттай /Дүрмийн 16.2/. Иймд /Дүрмийн 16.6/. Тус хурлаар чуулганы шинэ товыг зарлаж, хараат бус сонгуулийн комиссыг шинээр байгуулах болно /Дүрмийн 16.1, 14.4.1/ гэж МҮОХ-ноос мэдэгдлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.