Индонезийн Суматра арал дээр нэг настай зааны тугал хууль бус анчдын хавханд өртөж хошуугаа тайруулсан байжээ. Арал дээрх Аче Жаяа тосгоны иргэд зааны тугал бэртсэн байхыг олсон байна.
Зааны тугалыг олж эмчлэн, асран халамжилж байсан боловч хошуугаа тайруулсны улмаас халдвар авч, хоёр хоногийн дараа үхжээ. Ачегийн Байгаль орчныг хамгаалах газрын дарга Агус Арианто зааны тугалын авсан бэртэл хэтэрхий хүнд бөгөөд халдвар авсан байсан тул амь насыг нь аварч чадаагүй хэмээн мэдэгджээ.
Тугалыг аврахын тулд чадах бүх зүйлийг хийсэн байна. Суматрагийн заан нэн ховордсон төрөл зүйл бөгөөд Борнео, Суматрад хүн амын суурьшил нэмэгдэж, ойгүйжүүлэлт ихэссэнээс аюул учрах болжээ.
Хууль бус зах зээлд зааны соёо үнэд хүрдэг тул хулгайн анчид Суматрагийн эрэгчин заануудыг агнадаг байна. Энэ жилийн долдугаар сард эрэгчин зааныг анчид хороож, соёог нь авсан байсныг нутгийн оршин суугчид олжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.