СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Газар дундын тэнгист унасан байлдааны онгоцны ослыг шалгаж эхэлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Их Британийн F-35 байлдааны онгоц Газар дундын тэнгист унасан. Онгоцны нисгэгч эсэн мэнд үлдэж Хатан хаан Элизабет хөлөг дээр эргэн ирсэн байна.

Тус улсын Батлан хамгаалах яамнаас онгоцны сэгийг эрж олон, ослын шалтгааныг тодруулах ажлаа эхлүүлсэн гэдгийг мэдэгджээ. Байлдааны онгоц осолдсон шалтгааныг тодруулах явц эцсийн дүгнэлтээ танилцуулахад жил орчмын ч хугацаа шаардагдаж болзошгүй ба урьдчилсан мэдээллийг хэдэн долоо хоногийн дараа танилцуулна гэжээ.

Хатан хаан Элизабет нисэх онгоц газардуулагч хөлөг Энэтхэгийн далайгаас Номхон далай хүртэл аялж, Их Британи руу эргэн ирж байна.

F-35 байлдааны онгоцыг хөөрөх болон осолдох үед ямар нэг өөр нисэх онгоц нөлөөлөөгүй гэж Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна. Их Британи АНУ-аас F-35B байлдааны 48 ширхэг онгоц худалдаж авах гэрээг Локхийд Мартин компанитай байгуулсан. .

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд байлдааны онгоцуудтай холбоотой ослууд гарч байсан ч RAF F-35B онгоц осолдсон анхны тохиолдол ажээ. 2018 онд Өмнөд Кэролинад F-35B онгоцны осол гарч байжээ.  

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.