СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-18

Комедиан Амарааг 500 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

"Comedy Lab" клубын гишүүн Д.Амартүвшин болон иргэн Д.Булгантамир нарыг цар тахлын үед хууль зөрчиж, жагсаал зохион байгуулсан хэргээр шүүхээс дуудаж, 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. 

Д.Амартүвшин: Долдугаар сарын 26-нд хэргийн материалтайгаа танилцсан. Наймдугаар сарын эхээр шүүх хурал маань болсон. Хэргийн материал нь нотлох баримт шаардахгүй байна гэсэн үндэслэлээр 14 хоног хойшлогдсон. Тэрнээс хойш ор сураггүй алга болсон шүүх хурал гэнэт энэ даваа гаригт залгаж, маргааш (мягмар гаригт) шүүх хуралтай гэдгийг хэлсэн. Гэвч би хэргийн материалтай танилцаж амжаагүй байсан учраас шүүх хурлыг өнөөдөр болгосон.

Мөн энэ нотлох баримтын шаардлага хангаагүй баримт дээр хууль зөрчин гарын үсэг зуруулсан байх жишээний. Ийм нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтууд дээр үндэслэн

Гэхдээ би бол хуулиа дагана, хуулиа дээдэлдэг хүн. Үүнээс биш хуулийг буруу, зөрүү гэж яримааргүй байна. 

Би 60 орчим хүн цуглуулсан, бид 3м-ийн зай барьсан байхад үүнээс хэдэн зуу дахин хүн цуглуулсан, бүр “махан овоо” босгосон эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцно биз дээ! Энэ хүмүүст СБД-ийн цагдаагийнхан адилхан зөрчлийн хэрэг үүсгэнэ биз дээ? Сайд дарга нар "махан овоо" босгож болдог, харин бид нарыг хуулиар дарангуйлж, далайлгаж, торгодог, шийтгэдэг, цагдаа дууддаг, мэдүүлэг авдаг, шүүх хурал болдог боллоо.

Нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтаар торгох шийдвэр гарсан учир давж заалдана. Зөвхөн үзэл бодлоо илэрхийлсний төлөө шүүхээс торгож, шийтгэх шийдвэр гарсан нь хүний эрхийн эсрэг маш том нотлох баримт боллоо" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.