СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон улс өдөрт 5,000 хүнийг хилээрээ нэвтрүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Японы эрх баригчид коронавирусийн үеийн хилийн хязгаарлалтаа зөөлрүүлж, өдөрт 5,000 хүртэлх хүнийг тус улсад нэвтрэхийг зөвшөөрөхөөр болжээ. Одоогийн хязгаарлалтаар 3,500 хүнийг нэвтрүүлж байгаа хэдий ч сүүлийн үед тус улсад цар тахлын халдварын тохиолдол багасаж байгаа юм.

Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, шинэ журмыг энэ сарын 26-наас эхлэн хэрэгжүүлэх бөгөөд нисэх онгоцны буудлуудын үзлэг шалгалтыг чангаруулах аж.

бөгөөд вакцинжуулалтын гэрчилгээтэй бизнесийн аялагчдыг зөвхөн гурав хоногийн турш тусгаарлагдахыг зөвшөөрсөн билээ. Японы Засгийн газар жуулчдыг хилээр нэвтрүүлэхгүй хэвээр байгаа хэдий ч аялал жуулчлалын бүлгүүдийг хэрхэн хянах боломжтойг судалж үзсэний эцэст хүлээж авахаар зэхэж байгаа гэж албаны хүн мэдэгджээ.

Эх сурвалж: Japan Today

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.