Ардчилсан нам /АН/-ын дарга М.Тулгат тус намын анхдугаар чуулганыг хийхээр товлосон талаар мэдээлэл хийлээ.
АН-ын дарга М.Тулгат:
-Арванхоёрдугаар сарын 6 бол АН үүсгэн байгуулагдсан тэмдэглэлт өдөр. Тиймээс АН-ын зүгээс арванхоёрдугаар сарын 6-10-ны хооронд хүний эрхийн үндэсний чуулган нэрийн доор "АН-ын анхдугаар үндэсний чуулган"-ыг зохион байгуулна.
Сүүлийн жилүүдэд хамгийн хүндээр яригдаж байгаа хүний эрхийн асуудлаар үндэсний чуулган зарлаж байна. Цар тахлын хоёр жилийн хугацаанд хүний эрхийн зөрчил гамшиг болсон. Эдийн засгийн буруу бодлогоос болж хувийн хэвшил ААН-үүд элгээрээ хэвтсэн. Төсвийн мөнгийг үрэн таран хийсэн. Өнөөдрийн монголын улс төрийн системийн гажуудлыг засах ямар гарц гаргалгаа байна. Энэ бүх асуудлыг авч хэлэлцэх цаг нь болсон учир чуулган зарлалаа.
Чуулганы үүд хаалга бүх хүнд нээлттэй. АН-ын дотор ойлгомжгүй асуудлууд байгаа ч гэсэн хүний эрхийн асуудал дээр хамтарч ажиллах талбар нээлттэй.
“No double standart” хөдөлгөөний хүсэлтээр УИХ дахь АН-ын бүлгээс нийтийн сонсгол хийх ажлыг зохион байгуулж, УИХ-ын 36 гишүүний дэмжлэгийг цуглуулж чадаад байна. Дэмжихээ илэрхийлсэн гишүүдийн гарын үсэгтэй албан ёсны нийтийн сонсгол хийх тогтоолын төслийг АН энэ долоо хоногт боловсруулж дуусна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манай АН-н цоглог гишүүдээ битгий очоорой , намын маань нэр хүндийг дэвсэлсэн луйварчидтай хэзээч эвсэж брлохгүй , тэмцэх хэрэгтээ бүү очицгоо
Ер нь манай нам хүнээр заалгаж Утсан хүүхэлдэй шиг байхыг зөвшөөрдөггүй. Тиймээс үзэл бодол нийлэхгүй таалагдахгүй байгаа бол очихгүй байр нь танб л дур. Харин бусдыг уриалан дуждах нь зохимжгүй. Харин бид ухаалгаар бодож Албан ёсны намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролуож тэдний дуу хоолойг сонсож үнэн мөнийг асууж мэдэж авах нь зүйтэй. Ер нь хэн дарга байх нь Албан ёсоор зөвшөөрөгдсөн хүн байх нь л чухал шүү дээ...
Хаанаасаа өас нэг "Ядаргаатай балай" гараад ирвээ!!!! Чёрт юмаа!!!
АН- ын гишүүд албан ёсны үүрүүдээсээ намын хурлын төлөөлөгчөө сонгоод их хуралаа хийчихсэн. Намаар тоглох санаатай гишүүдгүй үлдсэн хэдэн нөхдүүд хэнээр ч хамаагүй заал дүүргэн хуралдахаар шийдэж хаалга нь нээлттэй хурал хийх нь намын дүрмийн заалт бүрийг зөрчсөн үйлдэл болохыг мэдсээр байж МАН тай ял наймаалцах бодлогоо үргэлжлүүлж буй тул АН- н гишүүдийг энэ үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж байна. АН маань нэгэн тугийн доор нэгдэж хүчирхэг байвал бид 24 оны сонгуульд амжилттай оролцоно шүү