СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянхонгорын 250 иргэн “группийн мөнгө” хууль бусаар авч байсан уу

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Баянхонгор, Баян-Өлгий аймгийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд нийгмийн даатгалын болон халамжийн сангийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй хэрэгт шалгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон, өмнө нь тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Б.Бейсенг холбогдуулан яллагдагчаар татахаар болсон билээ.

Харин Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын болон төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд эмнэлэг хөдөлмөрийн магадлалыг хуурамчаар тогтоон өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, нийгмийн халамжийн болон даатгалын сангийн хөрөнгөөс завшсан хэрэгт холбогдсон. Тодруулбал,. Уг албан тушаалтан зөвхөн өөртөө магадлал олгоод зогсохгүй, хамаарал бүхий хүмүүстээ ч групп тогтоон тэтгэмж олгуулж байсан хэрэгт холбогдсон. юм. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын эрх бүхий албан тушаалтнаас гадна тус газрын хэлтсийн дарга, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн даргын хамаарал бүхий хүн нь хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан хэмээн мөнгө авч байсан гэх хэрэгт шалгуулж буй.

Тэгвэл ЭМЯ, ХНХЯ зэрэг холбогдох яам, агентлагаас Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагч (иргэн)-ийн нөхцөл байдлыг нарийвчлан судалж эхэлжээ. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагч (иргэн)-ийн тоогоороо дээр нэр дурдсан хоёр аймаг улсын дундаж болох 3.4 хувиас өндөр гарсныг эх сурвалжууд мэдээлэв. Баянхонгор, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар даатгуулагч (иргэн)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон шийдвэрийг ЭМЯ-ны Мэдрэл, сэтгэц, дотор судлалын мэргэжлийн салбар зөвлөл, НДЕГ-ынхан нягтлахад ийнхүү улсын дунджаас өндөр гарсан нь дээрх байдлаар албан тушаалтнууд хууль зөрчиж байсантай холбоотой байх магадлалтай аж. Баян-Өлгийд хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд буурч байгаа нь холбогдох албан тушаалтнуудыг нь АТГ-ынхан шалгаж, заримыг нь шүүхээр шийдвэрлүүлсний үр дүн гэж үзэх үндэслэл бий.

Харин Баянхонгорт хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд сүүлийн таван жилд тогтмол өссөн байна. Тус аймгийн групп тогтоолгосон иргэдийг хөдөлмөрийн чадвараа үнэхээр алдсан, эсэхийг хамтарсан ажлын хэсгийнхэн шалгахад 250 иргэн хамрагдаагүй аж. Энэ нь тэр тооны иргэн “группийн мөнгө” хууль бусаар авч байсан байх магадлалтай гэнэ. Харин Баян-Өлгийн 400 гаруй иргэн хамтарсан шалгалтад ороогүй юм байна. Тиймээс тэдгээр иргэдийг дахин магадлан шалгах хурлаар оруулах үүрэг дээрх хоёр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэнд холбогдох яам, агентлагийнхан өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
66.181.161.72

Өвчинөөр наадахгүй байж болдоггүй юм байх даа өмхий шуналын бирднүүд амны билэггүй муу ёрын сданууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.