Өмнөд Солонгост өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусээр өвчилсөн 3,292 хүн бүртгэгдэж, өдөр тутмын шинэ тохиолдлын тоо нь цар тахал эхэлснээс хойших хамгийн дээд хэмжээндээ хүрчээ.
Ийнхүү тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 406,065-д хүрсэн байна. Мөн цар тахлаар өвчлөөд байсан 29 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо 3,187 болсон гэж Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас мэдээлсэн юм.
БНСУ-д энэ сарын эхээр "Ковид-19-тэй дасан зохицон амьдрах" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэн, коронавирусийн хязгаарлалтуудыг хөнгөвчлөх болсноор өдөр тутмын тохиолдлын тоо өссөн аж.
Одоогийн байдлаар тус улсын нийт хүн амын 82 хувь буюу 42.11 сая хүн вакцины нэг тунг тариулаад байгаа бол 40.31 сая хүн буюу 78.5 хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байгаа юм.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.