Их Британийн Saica Natur хог дахин боловсруулах компани цаасны хог хаягдал гэсэн тэмдэглэгээтэй 1,300 тн хогийг БНХАУ руу илгээсэн байна. Гэвч уг хогон дотроос цаас биш хүүхдийн бохирдсон памперс, нохойн ялгадас, лааз зэрэг хууль бус хог хаягдал гарч иржээ. Тиймээс тус компанийг хууль бус хог хаягдал хил давуулсан учир 20,000 фунт стерлингээр торгосон байна.
Шотландын хүрээлэн буй орчныг хамгаалах газар хэргийг илрүүлэн шалгажээ. Ингэхэд БНХАУ руу ачигдах 51 чингэлэг дүүрэн хууль бус хог хаягдал илэрсэн байна. Үүн дунд даавуу, хуванцар, төмөр, шил, хоол хүнсний үлдэгдэл зэрэг ахуйн хэрэглээний хог хаягдал дүүрэн байжээ. Тиймээс бүх экспортыг зогсоосон бөгөөд хэдийнээ замдаа гарсан чингэлгүүдийг замаас нь буцаах шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.