СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-17

Булган аймагт "Хөхүүрийн айрагны соёлын өргөө"-г 3.8 тэрбумаар барина

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Булган аймгийн нэгэн брэнд болсон айраг, тэр дундаа хөхүүрийн айргийг дотоод, гадаадад сурталчлах зорилгоор "Хөхүүрийн айрагны соёлын өргөө" /Айрагны өргөө.Сур/-г Монгол улсын Засгийн газраас барьж байгуулахаар шийдвэрлэж ирэх жилийн төсөвт 3.8 тэрбум төгрөг суулгаж өгчээ. 

Энэхүү ажил нь БОАЖ-ын сайдаар Н.Сарангэрэл ажиллаж байх үед биеллээ олсон бөгөөд тэрээр энэ талаар "Айраг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бидэнд бүрэн бий. Үүнийг анхдагч нь Булган аймаг байх нь гарцаагүй. Соёлын биет бус өвд бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл”-ийг залуу хойч үедээ өвлүүлэх, соёлын өв залгамжлагчдыг олноор бий болгоход энэ өргөө онцгой үүрэг гүйцэтгэнэ" хэмээн ярьж байсан юм. 

2020 онд байгуулагдахаар төлөвлөж байсан ч хойшилсоор байгаа энэхүү ажлыг хийснээр германчууд жил бүр шар айрагны баяр зохион байгуулж, 7.5 сая гаруй жуулчныг татаж, 1.5 тэрбум ам.доллар олдог шиг далайцтай ажил болж чадна хэмээн санаачлагчид үзэж байна. 

билээ. 

Энэ талаар Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ өнөөдөр "Энэ өргөөг байгуулснаар дотоод, гадаадын жуулчлалыг тодотгох боломж гэж ойлгох хэрэгтэй" хэмээн хэлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.