Өнгөрсөн оны 8-р сараас "Оргил" худалдааны төвийн автомашины зогсоолын хэсэг газрыг чөлөөлөх хүсэлтэй байгаагаа өмгөөлөгч А.Базар илэрхийлж, хууль шүүхийн байгууллагад хандсаар ирсэн. Тухайн хэсэг газар нь "Камдер" ХХК-ийн мэдлийнх бөгөөд батлагдсан зурган дээр дугуйн болон явган хүний зам байна гэж заасан байдаг.
Өмгөөлөгч А.Базар:
-БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их Монгол улсын гудамж болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг холбосон дугуйн зам байсан. Гэтэл "Оргил" худалдааны төв уг дугуйн замыг зогсоол болгосон учир иргэд машин замаар зорчихоос өөр сонголтгүй болсон.
"Тухайн газрыг чөлөөлөх арга хэмжээ авч өгөөч өө" гэж Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт хандсан. Гэвч нийслэлийн засаг дарга хариу өгөөгүй учир Нийслэлийн засаг даргыг Захиргааны хэргийн шүүхэд өгөөд, тухайн газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг хүсч, шүүхэд хандсан юм. Анх 2020 оны 8-р сард энэ талаар хандсан. Ингэхдээ "Камдер" ХХК болон Нийслэлийн засаг даргад бичгээр хандсан ч аль аль нь тодорхой хариу өгөөгүй. Харин МХЕГ-т хандахад үүнийг зөрчил гэдгийг хэлсэн. Зөрчлийн тухай хуульд зөвшөөрөлгүй газар олгосон бол байгууллагыг 5 сая төгрөгөөр, иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно гэж заадаг.
"Оргил" худалдааны төвийн автозогсоолыг чөлөөлөхөөс татгалзвал шүүхэд дахин нэхэмжлэл гаргана" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Наана нь москва дэлгүүрийн баруун талд явган хүний замыг таг хаагаад цэнгээний газар нүхэн орц барьчихсны хажууд наадах чинь юу ч биш. Тийшээ анхаарал хандуулаарай