Уганда улсын нийслэл Кампала хотын төвд хоёр удаагийн дэлбэрэлт болж, зургаан хүн амиа алдан, 30 гаруй хүн шархаджээ. Мөрдөн байцаагчид энэхүү явдлыг зохион байгуулалттай террорист халдлага байсан гэж үзэж байна.
Дэлбэрэлтийн нэг нь хотын цагдаагийн газрын ойролцоо болсон бол нөгөө нь тус улсын Парламентын ордны ойролцоо болжээ. Албаныхны мэдээлснээр, мотоциклдоо тэсрэх бөмбөг бэхэлсэн гурван амиа золиослогч этгээд халдлагыг үйлдсэн аж.
Хэдхэн минутын зайтай болсон хоёр дэлбэрэлтийн үеэр халдагчид бүгд амиа алдсан бөгөөд гурван энгийн иргэн дэлбэрэлтэд өртөн, нас баржээ. Цагдаа нар гурав дахь дэлбэрэлтийг амжиж зогсоон, гэмт этгээдийг устгасан гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл саяхан "Исламын улс" алан хядлагын бүлэглэл энэхүү халдлагыг зохион байгуулсан гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: UPI, BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.