Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд төрийн албан хаагчдаас бусад нь шинэ жил тэмдэглэж болно гэлээ.
С.Энхболд: Халдварын тохиолдол сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд эрчимтэй буурч байна. Орон нутагт буурч буй үзүүлэлт мөн ажиглагдсан. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9795 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт халдварын тохиолдлын тоо 640 мянга, нас барсан хүний 1826-д хүрсэн. Өвчлөлийн тоо буурсан нь вакцинжуулалттай холбоотой. Бүүстэр тунд зорилтот бүлгийн 26 хувийг хамруулаад байна.
Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг спортын арга хэмжээг сэргээсэн. Ингэхдээ бүүстэр тунг хийлгээгүй бол түргэвчилсэн шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байгаа.
Төрийн албан хаагчаас бусад нь цомхон хүрээнд шинэ жил тэмдэглэж болно. Хамгийн гол нь бүүстэр тунг 50 хувьд хүргэх ёстой.
Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн амаржих газруудыг Эрүүл мэндийн сайдын мэдэлд шилжүүлэх шийдвэр гарлаа. Амаржих газрууд ЭМЯ-ны харьяанд шилжих тушаал гарлаа. Аливаа улс орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх хүүхдийн тусламж үйлчилгээгээр хэмждэг. Яам бодлогоо барьж буй учраас харьяандаа байсан нь илүү оновчтой гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.