Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомт хоорондын төмөр замын огтлолцлын асуудлыг шийдвэрлэжээ. Энэ талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлэл хийлээ.
Тэрбээр "БНХАУ, Монгол Улс хооронд төмөр замын огтлолцлын цэгийг ноот бичгээр солилцох асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.
БНХАУ-аас өнгөрсөн долоо хоногт /2021.11.12/ Гашуунсухайт-Ганцмод боомтын энэ цэг дээр хоёр улсын төмөр замын огтлолцол байна гэдэг манай талын тавьсан саналыг хүлээн авсан төслөө манайд ирүүлсэн. Үүнийг Гадаад харилцааны яамнаас өнөөдөр Засгийн газраар хэлэлцүүлж тэдний саналыг зөвшөөрөх гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгаснаар эрх зүйн бололцоо нээгдэж байна.
Ийнхүү хоёр улс Засгийн газрын түвшинд цэгээ тохирчихлоо. Одоо "Чайна энержи", "Тавантолгой төмөр зам" гэсэн хоёр аж ахуй нэгж хэрхэн ажиллах, ямар байгууламж барих, шилжин ачих ажилд ямар хүндрэл учрах вэ гэдэгт ажил хэргээ уялдуулна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.