СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гайтийн Ерөнхийлөгчийн аллагын хэргийн сэжигтнийг баривчилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Гайти улсын Ерөнхийлөгч Жовенел Моисегийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдох этгээдийг Туркийн Истанбулын нисэх онгоцны буудлаас баривчилсан гэж албаныхан мэдээлжээ.

Түүнийг Жовенел Моисегийн аллагын гол хэрэгтэн болох Кристиан Эммануэль Санон хэмээх гайти эмчийн холбоотон гэж сэжиглэж байгаа юм. Гайтийн хууль хяналтынхан одоогийн байдлаар энэ хэрэгтэй холбоотой нийт 40 гаруй сэжигтнийг баривчлаад байгаа билээ.

Тус улсын Гадаад хэргийн сайд Клод Жозеф энэ удаагийн баривчилгаанд туслалцаа үзүүлсэн Туркийн Гадаад хэргийн сайдад талархал илэрхийлсэн байна. Самир Хандал яг ямар хэрэг үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа ч

Ерөнхийлөгч Жовенел Моисе өнгөрөгч 7 дугаар сарын 7-ны шөнө Гайти улсын нийслэл Порт-о-Пренс дэх гэртээ унтаж байхад нь мэргэжлийн зэвсэглэсэн бүлэг этгээд дайрч орон, амь насыг нь хөнөөсөн юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.