Монгол Улс 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ард иргэдээ коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Цар тахлын эсрэг хүн амаа вакцинжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа ч зорилтдоо 100 хувь хүрэхэд иргэдийн оролцоо нөлөөлж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 71.2 хувь нь бүрэн тун /I болон II тун/-даа хамрагдсан. Гэвч “Ковид-19” вирусээс сэргийлэх насан туршийн дархлааг тогтоож чадахгүй гэдгийг ДЭМБ-аас зарлаад байгаа юм. Тиймээс дараа дараагийн эрсдэлээс сэргийлэхийн тулд нэмэлт тун зайлшгүй хийлгэх хэрэгтэй гэдгийг зөвлөж буй. Манай улсын Засгийн газраас ч нэмэлт тунгийн вакцинжуулалтыг эхлүүлсэн. Одоогоор нийслэлийн нийт хүн амын 25.2 хувь нь нэмэлт тундаа хамрагдаад байна. Иргэд өөрт ойрхон вакцины цэгт очоод нэмэлт тундаа хамрагдах боломжтой бөгөөд дархлаажуулалтын цэгүүд өдөр бүр 09:00-20:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм.
УХТЭ-ийн Халдвар судлаач М.Орхон
- Энэ долоо хоногоос эхлэн иргэдийн нэмэлт тундаа хамрагдах идэвх сайжирч байна. Гуравдугаар тундаа хамрагдсанаар үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх эрхтэй болж байгаа нь иргэдийн идэвхийг сайжруулж байгаа бол уу. Ирж байгаа иргэдийн 90 орчим хувь нь нэмэлт тундаа хамрагдахаар ирж байна. Гурван тунтай иргэд халдварт өртөх эрсдэл бага өртсөн ч хүндрэлгүй, уушги өрөвсөхгүй. Тиймээс ард иргэд гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баян зүрхийн багант хороололын хамгийн ойр цэг хаана вэ