СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Канадад зуунд нэг тохиох шуурга болж, нэг хүн амиа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Канадын Бритиш Колумбиа мужийн Ванкувер хотод аюултай шуурга болж, их хэмжээний үер буун, хөрсний гулсалт үүссэний улмаас нэг хүн амиа алдаж, багадаа хоёр хүн сураггүй алга болоод байна. Түүнчлэн бүс нутгийн авто болон төмөр замын хөдөлгөөн тасалдаж, хотыг холбосон хоёр том хурдны зам эвдэрч, хаагджээ.

бөгөөд Агассиз уулын хотын зам дээр боогдсон 300 орчим хүнийг нисдэг тэргээр аварсан аж. Мөн Меррит хотын нийт 7,000 оршин суугчийг бүгдийг нь хотоос гаргасан бөгөөд мягмар гарагт тус хотод цас орж, автомашинууд мөстэй үерийн усанд хөвөх болсон байна.

Хөрсний гулсалтын улмаас нийт хэдэн автомашин урсан одож, нурангид дарагдаад байгааг албаныхан хараахан тогтоогоогүй байгаа ба эдгээр машины дотор зорчигчид нь байсан гэж эмээж байгаа юм. 

Бүс нутгийн Тээврийн сайд Роб Флеминг энэхүү цаг агаарын үзэгдлийг сүүлийн нэг зуунд тохиолдсон хамгийн аюултай шуурга гэж мэдэгдсэн байна.

Бритиш Колумбиа мужид өнгөрсөн зун хэт халалт болж, 500 гаруй хүн ​​амиа алдсан бөгөөд ой хээрийн түймэр дэгдэж, бүхэл бүтэн хот шатаж үгүй болсон билээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.