СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-11-17

Д.Сэржбүдээ: Монголдоо гадны хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах боломжтой боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Монгол улсад дэд бүтэц, газ, эрчим хүч, гадаад худалдааны чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг “S & Royal Group Mongolia” ХХК  нь Дубайн алт, түүхий эдийн бирж (DGCX) -тай  урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.

Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага бизнесийн боломжит хэтийн төлвийн талаар мэргэжилтний мэдлэг, санал, санаа бодлоо солилцох, АНЭУ болон Монгол Улсын хооронд бараа бүтээгдэхүүн импортлох, экспортлох боломжийг судлах зэрэг урт хугацааны бизнесийн харилцаа тогтоох юм.

“S & Royal групп Монголиа” нь DGCX болон Дубайн олон барааны төвийн (DMCC) байнгын гишүүнээр элсэж байгаа юм.

DGCX-ийн Гүйцэтгэх захирал Лес Мале хэлэхдээ: “Монгол бол байгалийн баялаг ихтэй, арвин их нөөцтэй орон бөгөөд тус улсын тэргүүлэгч компани болох “S & Royal Group Mongolia” ХХК-тай байгуулсан санамж бичиг нь бидний зорилгод нийцэж байна.  Энэхүү санамж бичиг нь хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, бидний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх гэх мэт маш их ашиг тустай бөгөөд бид энэхүү санамж бичгийг урт удаан, ашигтай харилцааны эхний алхам гэж  харж байна”

 “S & Royal Group Mongolia” компанийн ерөнхийлөгч Д.Сэржбүдээ “Бид DGCX-тэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Монгол, АНЭУ хоёр 25 жилийн баялаг түүхтэй, түүхэн харилцаатай улсууд юм. .  Бид DGCX-тэй үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт удаан хугацаанд үргэлжилнэ гэдэгт итгэж байна”

АНЭУ болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг саяхан тэмдэглэж, Монгол Улс Абу Даби хотод Элчин сайдын яамаа нээхээр төлөвлөж байгаагаа зарласны дараа энэхүү санамж бичгийг байгуулснаараа чухал онцлогтой болжээ.

“S & Royal групп Монголиа” нь 2004 онд байгуулагдсан бөгөөд одоогоор урт хугацааны стратегийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой Yokohoma Tire Mongolia, Gas Service Corporation of Mongolia, Royal Oil, Royal Electric Corporation, Royal Infrastructure Development, Royal Gold Commodity Exchange  зэрэг  салбар компаниудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.