ОХУ ирэх 12 дугаар сарын 1-нээс Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика болон Монгол Улстай агаарын харилцаагаа сэргээнэ гэж тус улсын Коронавирусийн эсрэг арга хэмжээний төвөөс мэдээлжээ.
Түүнчлэн Куба, Мексик, Катар руу нисэх тогтмол болон хуваарийн бус нислэгийн хязгаарлалтыг цуцалсан бөгөөд Итали, Вьетнам, Киргизстан, Казахстан, Азербайжан руу хийх тогтмол нислэгийн тоог нэмэгдүүлэх аж.
Цар тахлын эсрэг төвийн мэдэгдэлд "Зарим улс орны халдварын тархалтын байдлыг харгалзаж үзэн, харилцан хэлэлцүүлэг хийсний үр дүнд, 2021 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн Орос ба хэд хэдэн улс хоорондын тогтмол болоод хуваарийн бус нислэгт тавьсан хязгаарлалтыг цуцлахаар шийдвэрлэсэн" гэж тэмдэглэжээ.
Тус улсаас Аргентин, Бразил, Коста Рика руу долоо хоногт хоёр нислэг хийх бол Улаан-Үд, Красноярск, Эрхүү хотууд руу долоо хоногт нэг удаа нисэх юм. Харин Москвагаас Монголын нийслэл Улаанбаатар руу долоо хоногт гурван нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.
ОХУ цар тахал дэгдсэнээс хойш нийт 71 улстай агаарын харилцаагаа сэргээгээд байгаа билээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Очень хочется открытия авиарейсов с Монголией. Будем ездить теперь не так часто, но будем