Алтны үнэ долоо хоногийн дүнгээр сүүлийн зургаан сард хамгийн ихээр өслөө. Өөрөөр хэлбэл үнэ нь энэ долоо хоногт хоёр гаруй хувиар өсөөд байна.
Энэ нь тавдугаар сараас хойших хамгийн өндөр дүн болж байна. АНУ-ын инфляц аравдугаар сард 30 жилийн дээд түвшинд хүрсэн нь үүнд голлон нөлөөлж байгаа аж. Ингэснээр аюулгүй хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдээд байна. Алтны спот үнэ унц нь 1855 ам.доллар болоод байна.
Пүрэв гарагт үнэ нь 0.7 хувиар өссөнөөр зургаадугаар сараас хойших дээд цэгтээ хүрээд байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.