СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Польшийн хүчин цагаачид руу нулимс асгаруулагч цацжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Польшийн хилийн дагуух харуул хамгаалалтын албаныхан Беларусийн хил дээр байгаа цагаачид руу даралтат ус, нулимс асгаруулагч шүршсэн байна. Цагаач иргэд Польшийн хилийн хамгаалалтыг эвдэхийн тулд хог чулуу шиджээ.

Европын Холбооны улс орнууд руу цагаачлан гарахыг зорьсон мянга мянган цагаач хоёр улсын хил дээр хэдэн долоо хоногийн турш байрласаар байна. Тэдний дийлэнх нь Ойрхи Дорнодоос иржээ.

Европын Холбоо Беларусийн Засгийн газрыг цагаачдыг хил рүү явуулж, тогтвортой байдлыг санаатайгаар эвдэж байна хэмээн буруутгаад байгаа юм. Беларусийн Ерөнхийлөгч .

Польшийн хилийн харуул хамгаалалтын газраас өнгөрсөн жилийн хугацаанд хууль бусаар хил давах гэсэн оролдлого ердөө 88 бүртгэгдсэн бол сүүлийн нэг сарын хугацаанд 5,000 орчим гарсан гэж мэдээлжээ.

Хүүхдүүд, гэр бүлээ дагуулан ирсэн цагаачид хасах хэмийн хүйтэнд майханд хоноглон өдөр хоногийг аргацааж байна. Ойрын өдрүүдэд Беларусийн баруун хойд хот Гродногийн өмнөд хэсгээр Кузникад дахин хэдэн мянган цагаач иржээ.

Польшийн Батлан хамгаалах яамнаас цагаач иргэд хилийн тор эвдэж орохыг удаа дараа оролдсоор байгаа тул хилийн харуулууд хариу үйлдэл үзүүлсэн хэмээн мэдээлжээ. Цагаач иргэд тэсвэр алдан цэргүүд рүү мод чулуу шидсэн гэжээ. Тархиндаа гэмтэл авсан харуулын офицер эмнэлэгт хүргэгдсэн байна.

Беларусийн хүчин цагаачдыг өдөөн хатгаж, зэвсэглэхэд тусалж байна гэж Польшийн тал буруутгалаа. Беларусийн ойрын холбоотон .

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Llmööö
3 жилийн өмнө
84.189.85.241

Medeenuudiig haraad baihad uursduu zugeer baihgui mod chuluu tsagdaa nariih ni uuduus shideed baigaa ym chin yu geel zugeer haraad tedend tsohiulaad baiv gej laliin shashintanguud ch uudtei humuus bish europt garch baigaa sllaga hadlaga geed muu muuhaig laliinhan hiideg

Llmööö
3 жилийн өмнө
84.189.85.241

Germanii medeenuudiin door gerluu butsaa zail huuguud yavuul gesen setgedel zunduun bainle

Зочин
3 жилийн өмнө
84.189.85.241

Zugeer l tedniig ger luuni huu gesen post zunduun bainle

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.