Харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хоёр цэрэгт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 15-нд хэлсэн шүүх хуралдаан ажлын цаг дууссан тул завсарлаж, 16-ны 09:00 цагаас үргэлжилсэн юм.
Шүүхээс шүүгдэгч Х-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М-тэй бүлэглэн дээрэмдэх, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргүүдийг бүлэглэн үйлдсэн, цэргийн албан хаагч нь өөрт итгэмжлэн хариуцуулсан галт хэрэгслийг гээгдүүлсэн зэрэг үйлдэлд гэм буруутайд тооцсон байна. Харин шүүгдэгч М-г байлдааны тоног төхөөрөмжийг санаатай гэмтээсэн, мөн дээрэмдэх, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргүүдийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.
Ийнхүү шүүгдэгч Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч М-д нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан байна.
Эргэн сануулахад, Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн хоёр цэрэг алба хаагч галт зэвсэгтэй зугтсан хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гарсан.
Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг гурав хоногийн дараа Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, ямар нэгэн эрсдэлгүй баривчилж байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
11 жил суугах л гараад ирнэ.үлдсэн нялх үрсийн хувь заяа бүрхэг яана.......
тэр дарга дандаа л дарамталж байсан биз зүгээр өөрсдийнхөө замыг ингэж гэж байхгүй байлтай хөөрхий дээ 2 ял авч, хүүхдүүд өнчирч яалтай билээ залуу хүүхдүүд тун харамсалтай бна даа бие биенээ хайрла хүмүүс ээ
Таамагласан тэнэг үг шүү. Ийм юм хийх ямарч шаардлага байхгүй. Ямар хүмүүжил бнаа. Агуу их тэнэглэл шүү. Эх орноосоо урвасан гэж үзэж буудан алах шийтгэлтэй шүү.
За за 11-с 8;9 сугаал гарчиндаа , хөөрхий даргын ар гэр үр хүүхэд хэцүү байндаа , ЯЛ НЬ БАГАДСАН БАЙНА АЛУУРЧИДАД