Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 20-ны өдөр эхэлж, зургаан долоо хоног амарна.
Энэ хичээлийн жил гурван улиралтай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана. Суралцагчид дараах хуваарийн дагуу суралцаж, амарна. Үүнд:
I улирал: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана. Бүх ангийн суралцагчид 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс зургаан долоо хоног амарна. Амралт 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр гүйцнэ.
II улирал: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр эхэлж, найман долоо хоног суралцана. Бүх ангийн суралцагчид 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нэг долоо хоног амарна. Амралт 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гүйцнэ.
III улирал: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр эхэлнэ. I-III ангийн суралцагчид найман долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр эхэлнэ. IV-V ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургадугаар сарын 6-ны өдөр эхэлнэ. VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургадугаар сарын 13-ны өдөр эхэлнэ.
Хичээлийн жилийн эхний улирлын найм, ес дэх долоо хоногт Бага, дунд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-18.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар хоёрдугаар улирлын долоо хоногийн амралтыг эхний улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулж болох аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.