СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эзэн нь тусгаарлагдах хооронд нохойг нь хороожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-д коронавирусээс урьдчилан сэргийлэх тусгаарлалтад байсан иргэний гэрийг эрүүл мэндийн ажилтан ариутгахдаа нохойг нь зодож хороосон бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж, иргэдийн бухимдлыг төрүүлжээ.

Жианши мужийн Шанграо хотод иргэдийг албадан тусгаарласан байна. Тус хотын оршин суугч эмэгтэйг тусгаарлагдан эзгүй хойгуур нь гэрийг нь ариутгаж халдваргүйжүүлж байсан эрүүл мэндийн ажилтан нохойг нь лоомоор цохиж хороожээ. Уг үйл явдал хамгаалалтын камерт бичигдсэн байна.

Нохойн эзэн бичлэгийг цахим сүлжээнд тавьжээ..

Орон нутгийн эрх баригчид болсон явдалд хүлцэл өчсөн бөгөөд нохойг зодож хөнөөсөн ажилтныг ажлаас нь халсан гэдгийг мэдэгджээ.

Шанграо хот нь коронавирусийн өндөр хяналтад шилжсэн бөгөөд оршин суугчдыг албадан тусаарлаж, орон гэрийг нь халдваргүйжүүлжээ. Гэрийн эзэн эзгүй хойгуур  нохойг нь үгүй хийсэн явдал Хятадын “Ковидгүй бүс” болох бодлогыг эсэргүүцэгчдийн шүүмжлэлийг дагуулсан байна. Ковидгүй бүс болохын тулд бүх нийтээр шинжилгээнд хамруулах, тандах, хөл хорио тогтоох, албадан тусгаарлах арга хэмжээнүүдийг тус улсын эрх баригчид хэрэгжүүлж  байгаа юм.

Weibo цахим сүлжээнд тавигдсан бичлэгийн доор уншигчид “Хэн тэдэнд гэрт эзгүйчлэн орж, нохойг устгах эрх өгсөн юм бэ”, “Энэ бол иргэдийн хувийн орчинд халдсан, орон байрны аюулгүй байдлыг эвдсэн үйлдэл”, “Тэжээвэр амьтад бол хувийн өмч, эздийнх нь зөвшөөрөлгүй гар хүрч болохгүй” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.

Энэ сарын эхэнд Чэндү хотод коронавирусийн халдвар илэрсэн иргэний тэжээвэр муурнуудыг устгасан хэрэг гарчээ. Үүнтэй төстэй явдал өнгөрөгч есдүгээр сард ч мөн гарсан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.