Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын анги, салбарууд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан үйл ажиллагаандаа ашиглах тоног төхөөрөмж болон алба хаагчид мэдлэгээ мэдээллээ дээшлүүлэх шинэ санаа, санаачлагуудыг гарган ажиллаж байна.
Энэ хүрээнд дэслэгч Н.Отгон-Эрдэнэ захирагчтай Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн II салааны алба хаагчид ахуйн гал түймэрт ашиглагдах олон ажиллагаатай царил, ой, хээрийн түймэрт ашиглах овор багатай, угсардаг сүх, хөрөө, хүрз зэрэг гар багаж зэвсэглэмжийг хийж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.