Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны хоёр дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, дөрвөн иргэний амь нас, иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагын 5,2 тэрбум төгрөгийг авран хамгаалжээ.
Гал түймрийн дуудлагын тоо нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,8 хувиар өссөн үзүүлэлтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.