СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Техасын ахлах сургуульд аюулгүй байдлын үүднээс угаалгын өрөөнүүдийн хаалгыг авчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

АНУ-ын Техас мужийн нэгэн ахлах сургуулийн захирал аюулгүй байдлын үүднээс сургуулийнхаа ариун цэврийн өрөөнүүдийн хаалгыг авахаар шийджээ.

Остин хотын "Трэвис Эрли Коллеж" ахлах сургуулийн захирал Кристина Стил Хантгин сурагчдын эцэг эхчүүдэд энэхүү шийдвэрээ тайлбарласан захидал илгээж, өөр арга хэмжээ авч чадаагүйдээ хүлцэл өчсөн байна.

Тэрээр захидалдаа "Миний хамгийн тэргүүний зорилт бол аюулгүй байдал. Ариун цэврийн өрөөнүүдийн хаалгыг авах нь сургуулиа аюулгүй сурах орчин байлгахын тулд бидний хэрэгжүүлж буй олон арга хэмжээний нэг" хэмээн тэмдэглэжээ.

Мөн тус арга хэмжээний хүрээнд, ариун цэврийн өрөөг хэрэглэж байгаа хүмүүс гаднаас огт харагдахгүй гэдгийг нягталсан гэжээ.

Эх сурвалж: New York Post, Fox 8

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.