СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголын ноолуурын зах зээл цасны ирвэст аюул заналхийлж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Олон улсын Conservation Biology байгаль орчныг хамгаалах сэтгүүлд хэвлэгдсэн шинэ судалгаагаар Монголын зах зээл дээрх ноолуур, ноолууран бүтээгдэхүүний худалдаа ирвэсийн тоо толгойн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгааг сэрэмжлүүлжээ.

Монгол улс нь дэлхийн ноолуурын хэрэгцээний ихэнх хэсгийг нийлүүлэгч орон юм. Ноолуурын хэрэглээ улам нэмэгдсээр байгаа нь ямаан сүргийг олноор өсгөх сэдлийг малчдад төрүүлж байна. Ямаан сүрэг өссөнөөр цасны ирвэсийн тоо толгой нэмэгдэхэд сөрөг нөлөө үзүүлж байна. Учир нь ямаан сүрэг арвижих тусам бэлчээрийн газар нутаг хоргодож байгаа ажээ.  

Ямаа нь ирвэсийн идэш болох өвсөн тэжээлтнүүдийн иддэг ургамлаар хооллож байна. Ингэснээр ирвэсийн идэш тэжээл хомстож, хангалттай ан ав хийж чадахгүйд хүрчээ. .

Үр дүнд нь цаст уулын ирвэсүүд өлбөрч үхэхийн зэрэгцээ анчдад алагдах аюул учирж байна. Судлаачид Монгол улсын Засгийн газарт хандан бэлчээрийн нутаг дэвсгэрт хязгаар тавих, зэрлэг байгалийг хамгаалах бодлого хэрэгжүүлэх, хүн-зэрлэг амьтдын зөрчлийг шийдвэрлэх арга техникийг судлах хэрэгтэй гэдгийг уриалжээ.

Дэлхий дээр цаст уулын зэрлэг ирвэсийн тоо толгой 10,000 хүрэхгүй бөгөөд тэднийг хамгаалах нь хамгийн чухал болоод байна.

Эх сурвалж: One Green Planet

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.66

Авах ёстой юмаа аваа л биз

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.235

Хужаа сайт. Ирвэс харин Байгал дэлхийгээс авах юм авч байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.