Цар тахалтай холбоотойгоор модны үнэ өнгөрсөн жилээс хоёр дахин өсөөд байгаа. "Хашааны" гэгдэх хоёрын банз куб метр нь өнгөрсөн жил 110 мянган төгрөг байсан бол одоо 220 мянган төгрөгөөр зарагдаж байна.
Мөн түлээний мод шуудай нь өнгөрсөн жил 3500 төгрөгөөр зарагдаж байсан бол энэ жил 5500-7500төг болж нэмэгджээ. Түлээний модны үнэ өсөж байгаа шалтгааныг тодруулахад шуудайны үнэ 350 төгрөгөөс 800 төгрөг болж нэмэгдсэн. Үүнээс үүдэн үнэ нэмэгдэж байгаа талаар тайлбарлаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.