СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-16

Манай улс анх удаа дотооддоо цагаан будаа тариаллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ургац хураалт, нөөцийн мах бэлтгэл, өвөлжилт болон малын гоц халдварт өвчинтэй холбоотой мэдээллийг өглөө.

Энэ жил 421 мянган га-д үр тариа, 18.8 мянган га-д төмс тариалжээ. Ялангуяа үрийн төмсний 30 хувийг элит сортын үрээр шинэчилсэн байна. Мөн тэжээлийн таримал түлхүү таригдсан талаар ярьлаа. Тухайлбал, өнгөрсөн жил 280 мянган тонн харин энэ жил  571.1 мянган тонн ургац хураан авснаар сүүлийн 30 жилд байгаагүй арвин ургац гэдгийг цохон хэллээ.

Харин улаан буудайн хувьд 542 тонн хураан авчээ.

“GMEX” ХХК нь  Баянхонгор аймгийн Баянлиг сумд 2017 оноос  цагаан будаа, гурвалжин будааг тариалах туршилт хийсний үр дүнд энэ жил анх удаа 2 га талбайгаас 10 тн цагаан будааны ургац хураан авчээ.

Тус үйл ажиллагааг анх хэрэгжүүлэхэд аймаг орон нутгийн зүгээс 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Ажилчдын  уйгагүй оролдлого хичээл зүтгэлийн үр дүнд говийн бүсэд цагаан будаа тарих технологийг нутагшуулан, цаашид цагаан будаа, үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх  боломжийг бүрдүүлсэн аж. Баянхонгор аймгийн хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын дээжийг "Хөсөг цагаан будаа" нэртэйгээр хэрэглэгчдэд хүргэхээр бэлтгэж байгаа юм байна.

ЭНЭ ЖИЛ ӨВӨЛЖИЛТ ДУНДААС ДЭЭШ ТҮВШИНД БАЙНА

Малчдын өвч тэжээлийн бэлтгэл 92 хувийн гүйцэтгэлтэй байна. Тэгвэл нийт зургаан отрын бүсэд 8.4 сая мал өвөлжих юм байна.

6.1 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭЖЭЭ

Энэ жил коронавирусийн нөхцөл байдлаас хамаарч импортлогч орнууд манай улсаас мах авахгүй гэсэн шийдвэрийг өнгөрсөн зургаадугаар сард гаргасан тул манай улс махаа экспортолж чадахгүй байгаа. Тиймээс дотоодын махны худалдааг дэмжих зорилгоор энэ жил төв суурин газарт махны нөөц бүрдүүлэх чиглэлд илүү онцгой ажиллаж байгаа талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ярьлаа. Энэ хүрээнд нөөцийн мах бэлтгэлд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдсэн байна. Үүнд

БНХАУ-ЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР МАХНЫ 4 ҮЙЛДВЭР БАРИНА

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр буюу 78 сая долларын төсвөөр махны 4 үйлдвэр барихаар болжээ. Тодруулбал, Булган, Дорнод зэрэг дөрвөн аймагт 2023 онд махны жишиг үйлдвэрийг ашиглалтад оруулна гэв. Ингэснээр 2500 иргэнийг ажлын байраар хангах боломжтой юм.

Мөн манай улс Үүнээс 5 мянга орчим нь сүүний чиглэлийн, харин үлдсэн 4 мянга нь махны чиглэлийн үхэр байх юм. Гэрээний дагуу эхний ээлжийн үхрүүд энэ онд багтан орж ирэхээр болжээ.  Ингэснээр иргэдэд урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ААН-үүд тэдгээр үхрийг өсгөж, цөм сүрэг бий болгож тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх боломжоор хангана гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.