Албан тушаалаа урвуулж, бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярваа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
АТГ-ынхан өнгөрсөн сарын 18-нд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албан өрөөнд нь нэгжлэг хийж, 6-7 сая төгрөг, 30 000 орчим ам.доллар хурааж авсан билээ. УИХ-ын гишүүн асан, дээрх компанийн гүйцэтгэх захирал болсон Д.Хаянхярваа бусдыг шантаажилж, их хэмжээний хахууль авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд өчигдөр хавтаст хэргийг нь НПГ-ын хяналтын прокурорт хүргүүлсэн байна.
Тэрээр Говьсүмбэр аймгийн нутаг дахь, “Эрдэнэс Монгол” компани, Хонконгийн хөрөнгө оруулалттай “Эйкүсора” гэх компанитай 50:50 хувийг хамтран эзэмшдэг Шивээ-Овоогийн нүүрсний ордын олборлолтыг эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй хясан боогдуулж, Хятадын талын хөрөнгө оруулагчаас нь их хэмжээний валют хахуульд авсан бөгөөд түүнд мөнгө өгснөө илчилж өмнөд хөршийн иргэн АТГ-т гомдол гаргасан юм. Д.Хаянхярваатай хамт туслах н.Уртнасан гэх хүнийг ч шалгасан билээ. Түүнчлэн Д.Хаянхярвааг Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэсэн 200МВт-ын чадалтай цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхийн тулд Н.Отгонбаатар гэх хүнд давуу эрх олгож, түүнээс гурван удаагийн үйлдлээр нэг сая ам.доллар хахуульд авсан хэрэгт ч буруутгасан юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэснийг үндэслэн Д.Хаянхярваа өмгөөлөгчийнхөө хамт хүсэлт бичсэн агаад шүүх хэргийг нь тун удахгүй хэлэлцэн шийдвэрлэж ял оноох нь ээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Муу хулгайч ингээл болоо юу
Umnu in ene hereg niited il bolohgui dardag bsnaas awilgal daamjirch hurungu oruulagch nsriig urgeedeg bsn bizee
За болиоо ямар нь гар утас хулгайлаад 10 жил ямар нь сая долар хахуулд аваад ялгүй шахам шийтгүүлэх ёстой юм бэ тэгвэл ёстой босоно шүү яг л адилхан ял оноо
Муу хулгайч төрийн мөнгийг шаасаар байгаад амь тэшсэн хэрээ 13 дахин эргэж байж хаврын тэнгэр 1 өдөр гэгч болж хулгайч нь тодроод гараад ирлээ дээ. Зурагтаар улс төр хийж хичнээн шударга царайлж худлаа ярьдаг билээ. Өөдгүй хулгайч бас тэгээд торгууль ял, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлнэ гээд хөөцөлдөөд байна гэж байгаа биз. Хаянхярваа одоо эргээд шударга болох уу.
энэ даварсан өвгөнийг яаралтай зайлуул ихээхэн тэнэг өвгөн лай
Өөрсөддөө зориулж сайхан2 хуулиудыг батлах юм даа манай дээдсүүд
Шоронд хий