СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-16

“Бэрх биш ээлтэй” аяны тугийг Дундговь аймагт аялууллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

ХБХХЕГ-ын “Бэрх биш ээлтэй” аяны тугийг Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатайгаар өртөөлөн аялууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт хандлагыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сэргээн засах үзлэг, оношлогоо, дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ, хууль эрх зүйн ойлголтыг дээшлүүлэх сургалт зохион байгуулсан байна.

Сургалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчид, төрийн албан хаагчид зэрэг 80 гаруй иргэн хамрагджээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын үйл явцтай танилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.