СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ сансарт хиймэл дагуул устгасан явдлыг АНУ хурцаар шүүмжлэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

ОХУ хиймэл дагуул сөнөөгч пуужингийн туршилтыг дэлхийн тойрог замд хийснээс болж Олон улсын сансар судлалын станцад ажиллаж буй олон улсын сансар судлаачид хоёр цагийн турш дүрмийн дагуу капсулд орж хорогдсон байна. Уг үйлдлийг АНУ-ын Засгийн газар хурцаар шүүмжлэн буруутгажээ.

Оросын Роскосмос сансрын агентлаг уг туршилтаар өөрийн хэрэгцээгүй болсон хиймэл дагуулыг сөнөөсөн. Ингэснээр 1,500 орчим ширхэг хэлтэрхий, хог хаягдал тойрог замд тархсан байна. . Станц дэлхийн гадаргуугаас 420 км зайтай тойрог замд байрлаж байна.

Америкийн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс “ОХУ хиймэл дагуул сөнөөгч туршиж болчимгүй үйлдэл гаргалаа. Туршилтаас үүдэж гарсан том хэмжээний 1,500, маш жижиг хэмжээний олон зуун мянган хэлтэрхий бусад улс орнуудын ашиг сонирхолд заналхийлэв” хэмээн мэдэгджээ. АНУ холбоотнуудынхаа хамтаар Оросын хариуцлагагүй үйлдэл зохих ёсны хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна.

Харин Оросын Роскосмос агентлагаас “стандарт дүрмийн дагуу олон улсын сансар судлалын багийнхныг сансрын хөлөгт ороход хүргэсэн хаягдал, хэлтэрхий олон улсын сансар судлалын станцын тойрог замаас бүрэн арилсан. Станц ногоон бүсэд орсон” хэмээн мэдээлжээ.

Уг туршилтаар 1982 онд хөөргөсөн тагнуулын Космос-1408 нэртэй эвдэрсэн байсан хиймэл дагуулыг Оросын тал сөнөөсөн. Уг хиймэл дагуул тн гаруй жинтэй бөгөөд олон жилийн өмнөөс ажиллахаа больсон байжээ.

Ийм төрлийн туршилт хийх нь маш ховор бөгөөд хийгдэх бүрт олон улсын хатуу шүүмж, эсэргүүцэлтэй тулгардаг. Учир нь сансрын хүрээлэн буй орчныг ихээр бохирдуулдаг юм. 2007 онд БНХАУ цаг уурын ажиллагаагүй болсон хиймэл дагуулаа сансарт устгасан нь 2,000 орчим хэсэг болон хуваагдаж, Хятадын төдийгүй бусад улс орнуудын сансрын нислэгт ихээхэн аюул учруулж байжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.