СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-15

🔴 LIVE: Үрлэн мөнгө 30 орчим мянган төгрөгөөр нэмэгджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

🔴 Дархчуудын мөнгөн эдлэл хийхдээ ашигладаг гол түүхий эд нь үрлэн мөнгө юм. Өнгөрсөн жил 70-89 мянган төгрөгийн үнэтэй байсан 1 лан мөнгө энэ жил 120 мянган төгрөгөөс дээш үнэд хүрчээ. Манай улсад мөнгөний цэвэршүүлэх үйлдвэр байдаггүй учир ихэвчлэн урд хөршөөс түүхий эдээ татдаг талаар дархчууд ярьж байна.

Алт, мөнгөний дархан: Урд хөршөөс бүх юм хамааралтай учраас түүхий эдийн хомстол үүссэн. Уг нь Салхитын мөнгөний орд цагаан мөнгө гаргаад байна гэж байсан. Тэр нь яг хэрэгцээ хангаж чадах эсэхийг сайн мэдэхгүй байна. Энэ жил нэг лан мөнгө 110 мянган төгрөг болсон. Өнгөрсөн жил 80 орчим мянган төгрөг л байсан юм. Бүх л юм өсч байна шүү дээ. Түүхий эд нь өссөн болохоор үнэт эдлэлийн үнэ ч гэсэн өссөн” гэв.

Алт, мөнгөний дархан: Зөвхөн БНХАУ-аас гадна Солонгос, Турк улсаас үрлэн мөнгө орж ирж байгаа. Өнгөрсөн жил 70-80 мянган төгрөгийн үнэтэй байсан бол одоо 110-120 мянган болж. Үнийн хувьд хөөрөгдөлтэй байгаа ч хомстсон явдал бага байна. Ер нь Монгол банкны ханшаараа өсөөд байдаг юм шиг байна билээ. Үүнийг дагаад мөнгөн эдлэлийн үнэ ч өссөн. "Мөнгөн завьяа" хавиар шинэ юмны үнэ 170 мянга болсон харагдсан. Хүмүүс бодохдоо мөнгөн эдлэлийн үнийг дархчууд өсгөөд байна гэдэг. Гэвч цаанаасаа өсөөд орж ирж байгаа. Жишээ нь, Бид нар хийнэ гэвэл 20 мянгаар л хийнэ. Алт, монет болвол 25-30 мянган төгрөг болно.

Бид ажлаа хийхдээ бензин, газ ашигладаг. Гэтэл бид нарт бензин олдохоо больсон. Саванд өгөхгүй гэнэ. “Машинд бензин өгөхгүй байтал яахаараа саванд өгдөг юм” гээд бөөн л юм болдог. Бензиний хомстолд орохоор дагаад үйлдвэрлэл үүсч байгаа юм.

Алт, мөнгөний дархан:  Хил хаасан учраас оруулж ирдэг хүмүүс нь больсон болов уу гэж ойлгоод байна. Солонгос улсаас хааяа “ганц, нэг” орж ирнэ. Үнийн хувьд Солонгос, Хятад гэх ялгаагүй адилхан. Хил хаагдсан болохоор гипс, хэв зэрэг багаж, хэрэгсэл нэг хэсэг байхгүй болсон. Аль аль талдаа л хомстолтой байна даа. Гэхдээ металлын үнэ өсөх тусам бид нарын ажил багасч байгаа болохоор бид хийцийнхээ үнийг нэмээгүй. Өмнө нь 70 мянган төгрөгөөр авч хийдэг байсан эд 110 мянга болчхоор хүмүүс хүчрэхээ больж байна.

Металл үнэд орлоо гээд бид ажлынхаа хөлсийг нэмээгүй. ” хэмээв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.