АНУ-ын вашингтон дахь Ховардын их сургуулийн дотуур байрны оюутнууд хөгц, жоом, хулганаас зугтаж дотуур байрныхаа гадаа майхан барин хоноглож байгаа ажээ.
Тус сургуулийн хоёрдугаар курсын оюутан Жасмин Жүф амьсгал нь хэдэн долоо хоногийн турш бөглөрч, ханиалгаж, толгой нь өвдсөн байна. Түүний өрөөнд их хэмжээний хөгц ургаснаас болж харшил нь хөдөлсөн байжээ.
Дотуур байранд амьдардаг бусад оюутнуудад ч мөн ижил нөхцөл байдал тулгарсан тул тэд аравдугаар сараас эхлэн гадаанаа майхан барьж, аяны гудсан дээр хоноглох болжээ. Үүгээрээ тэд албаны хүмүүст хандаж дотуур байранд тулгараад буй асуудалд анхаарал хандуулахыг шаардаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Бусад өрөөнүүдэд ус алдаж, жоом гүйж, хулгана олноороо явах болжээ. Мөн утасгүй интернэтийн сүлжээ ажиллахаа больсон байна. Ховардын их сургууль нь өнгөт арьстнуудын сургууль гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Оюутнуудын амьдардаг HBCU хотхон зуун жилийн настай бөгөөд цагаан арьстнууд төвлөрч суралцдаг сургуулиудтай харьцуулахад өнгөт арьстнуудын хотхоныг үл хайхарч байгаа нь арьс өнгөөр ялгаварлаж буй явдал хэмээн оюутнууд бухимдлаа илэрхийлж байна.
Ховардын их сургуулийн оюутнуудын жагсаалыг бусад өнгөт арьстай иргэд суралцаж байсан түүхтэй Кларк Атланта, Морхаус, Спелман зэрэг коллежуудын оюутнууд дэмжиж байгаа юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
..Ugaasaa l USA. bol tsagaan aristnii. Uzel nomloloo odoo kher n barimtalj baigaa.! Unget aristnuudiig khavchi gaduurkhakh. Tedniig khavchikh tsagaan bish. Gesen USA.n uneegiin unen dur zurag.!
Нөгөө өндөр хөгжилтэй диваажин болсон Америк яасан бэ
330 сая хүнтэй асар том гүрэнд иим зүйл хааяа байх л бүү бачрла өмхий хужаааа минь
Harh, joomnii uur bolson ontsgui gazar
Xaryyd oorsdoo ix zavaan noxdyyd sh de. Dandaa arsnii ongoor tyryy barj xalamj shaardaad bdag shig sanagdsan