АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын Вашингтон дахь Marquee олон улсын зочид буудал нилээдгүй алдартай. Тэгвэл Трамп байгууллага уг зочид буудлын түрээслэх эрхийг 375 сая ам.доллар худалдах гэрээг CGI Merchant групптэй байгуулсан байна.
Майами хотод төвтэй уг групп барилга дээрээс Трампын нэрийг арилгаж, Валдорф Асториа зочид буудлын салбарыг байгуулахад Хилтон Ворлдвайд холдингстой хамтарч ажиллахаар төлөвлөжээ. Холбооны Засгийн газар барилгыг эзэмшдэг тул түрээслэх эрхийг шилжүүлэх хүртэл дахин хоёр сарын хугацаа шаардагдах юм байна.
Ерөнхийлөгч асан Дональд Трампын компани зочид буудлыг CGI Merchant группт худалдах яриа хэлэлцээрийг энэ намар эхлүүлжээ.
Холбооны мэдлийн барилга, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг зохицуулдаг Үйлчилгээний Ерөнхий газар буюу GSA /General Services Administration/ Old Post Office барилгыг Трампад түрээслүүлэх шийдвэрийг 2012 онд гаргаж, Трамп зочид буудлаа 2016 онд нээж байжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.