Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте ирэх жилийн Дэд ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн охин Сара Дутерте-Карпиотой өрсөлдөхөөр болжээ.
Давао хотын дарга Дутерте-Карпио нь 2022 оны Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ өнгөрөгч бямба гарагт гаргасан бол Родриго Дутерте өнөөдөр өргөдлөө өгөхөөр төлөвлөж байгаа юм. Мөн Ерөнхийлөгч Дутерте эрх баригч "PDP-Laban Party" намын дарга бол түүний охин "Lakas-CMD" намаас нэр дэвших аж.
Родриго Дутерте 2016 онд Филиппиний Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон бөгөөд тус улсын Үндсэн хуулийн заалтын дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй юм.
Тэгвэл тэрээр 2022 оны үндэсний сонгуульд тус улсын хоёр дахь өндөр албан тушаалд нэр дэвшихээ зарлан, босогчид болон хууль бус хар тамхины эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхийг хүсэж байгаагаа мэдэгдсэн билээ.
Тэрээр анх хар тамхи, гэмт хэрэг болон Засгийн газрын авлигыг устгана гэсэн амлалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан аж. Гэвч өнгөрөгч 9 дүгээр сард Олон улсын эрүүгийн шүүхээс Ерөнхийлөгч Дутертег хар тамхины эсрэг тэмцлийнхээ үеэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, мөрдөн байцаалт явуулахыг зөвшөөрөөд байгаа юм.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.